Дийлэнхи тохиолдолд таны худалдан авалтаас хойш 10-15 минутын дараа бүртгүүлсэн и-мэйл хаягт тань QR код очих бөгөөд зарим тохиолдолд сүлжээний ачааллаас хамааран 30-60 минут хүртэлх хугацаагаар хүлээлгэх боломжтой. Хэрэв худалдан авснаас хойш 1 цаг өнгөрөхөд и-мэйл хүлээн аваагүй бол та манай утсаар бидэнтэй холбогдож худалдан авалтаа шалгуулаарай.
Та И-Симийг хэзээ суулгасан эсэхээс үл хамааран тухайн дата симээр хийгдсэн анхны хэрэглээ бүртгэгдсэн цагаас ашигласан хугацааг тооцож эхэлнэ. Өөрөөр хэлбэл та тухайн и-симээр интернет сүлжээнд холбогдсон цагаас эхлэн хоног, хугацаа тооцогдоно. Мөн И-Симийг худалдан авснаас хойш 21 хоногийн дотор утсанд суулгах шаардлагатай анхаарна уу.
Одоогоор манай И-Сим дэлхийн 196 оронд хүчин төгөлдөр ажиллаж байна. Таны сонгосон и-симний төрлөөс хамааран тухайн бүс нутагт ажиллахыг анхаараарай. Хэрэв та Европын 42 улсад ажиллах И-Сим худалдан авсан бол тус 42 улсад, дан ганц Герман улсад ажиллах И-Сим худалдан авсан бол зөвхөн Герман улсад ашиглах боломжтой.
Болохгүй. И-Сим нь зөвхөн нэг төхөөрөмжинд, нэг л удаа суух тохиргоотой байдаг тул та санамсаргүй байдлаар өөр утсан суулгасан, эсвэл өөрийн утаснаас санамсаргүй устгасан тохиолдол дахин суулгах боломжгүйг анхаарна уу.
Та и-симээ суулгахаас өмнө манайхаас илгээсэн QR кодыг санамсаргүй байдлаар устгасан бол манай утсаар эсвэл и-мэйл хаягаар холбогдон бүртгүүлсэн утасны дугаар/и-мэйл хаягаа илгээн тус QR кодыг дахин авах боломжтой.
Ерөнхийдөө "тийм" гэж ойлгож болно. Гэхдээ таны 24 цагийн хэрэглээний эхлэлд 1GB хүртэлх хэрэглээ 5G өндөр хурдаар, түүнээс хойшхи хэрэглээ 4G болон 3-5Mbps буюу илүү бага хурдаар хязгааргүй ашиглах боломжтой. 24 цаг өнгөрснөөр танд дахин өндөр хурдны 1GB хэрэглээний эрх нэмэгдэж орно.
Яг одоогоор цэнэглэх үйлчилгээ идэвхижээгүй байгаа тул та өөрийн аяллыг зөв тооцоолж хүрэлцэхүйц багцыг сонгоно уу. Багц дууссан тохиолдолд тухайн и-сим дахин ашиглах боломжгүй болно. Удахгүй бид цэнэглэх үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Манай дата SIM нь тухайн улсын олон оператор дамжиж ажилладаг тул үлдэгдэл шалгах боломжгүй. Харин та өөрийн хэрэглэсэн Дата-гаа гар утсаа ашиглан шалгах боломжтой. >>IOS (iPhone)<< Settings - Cellular дотор Current Period Roaming >>Android<< Settings - Connections- Data Usage -Уг утга нь таны дата үлдэгдэл биш таны хэрэглэсэн дата болохыг анхаарна уу - 5G эсвэл 4G сүлжээний алийг ашиглаж буйгаас хамааран таны дата хэрэглээ ялгамжтай байхыг анхаарна уу. 5G сүлжээ нь илүү өндөр хурдаар та мэдээллийг хүлээн авах тул таны дата хэрэглээ 4G сүлжээтэй харьцуулахад илүү хурдан зарцуулагдах болно.