Монгол улсад аялал жуулчлалын салбар сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байна. Манай Эрдэм Инсайт ХХК-ийн “Скайпасс Эвент аяллын агентлаг” /Skypass Events Travel Agency/ нь 2018 оноос эхлэн арга хэмжээнд оролцох тусгай чиг үүргийн аяллууд зохион байгуулж эхэлснээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй.
Монгол улсад аялал жуулчлалын чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг олон компани бий. Бидний хувьд Монгол улсад анх удаа үйл ажиллагаа, шоу тоглолт, спорт арга хэмжээ, үзэсгэлэн яармаг, олон улсын хурал форум зэрэг зорилтот үйл ажиллагаанд оролцох тусгай чиг үүргийн аяллуудыг дагнан зохион байгуулдаг анхдагч компани бөгөөд энэ маань ч бидний бусдаас ялгарах хамгийн том онцлог юм.
Бид 2024 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлж SKYPASS WORLDWIDE E-SIM үйлчилгээг нэвтрүүллээ. Дэлхийн 197 улсад ашиглаж болох интернетийн дата и-симийг бид танд ХАМГИЙН ХЯМД үнээр санал болгож байна.